Monday, April 14, 2008

ЖИЗНЬ - ЭТО РИСК

Амьдрал бол тэр чигээрээ эрсдэл.... Үнэн үг шүү.

Орчлонд мэндлээд тосож авсан тэр ертөнцөд муухай болоод сайхан зүйл үргэлж хосолж байдгийг мэдэрнэ. Овоо том болоод санаандгүй хийсэн үйл нь бусдад буруугаар ойлгогддог болохыг анзаарна. Идэр насандаа хайр сэтгэлийн хүлээсэнд тарчилж, ирээдүйд хэрхэн яаж амьдрахаа сонгох гэж алдана, ононо. Ингэж тэгсээр байтал он жил өвгөрч бид улирч одно.

Том зорилготой нэг нь түүнийхээ төлөө үхэн хатан явж, жүжиглэж амьдарна. Томоохонд дөхөх зорилготой нэг нь тэг дундуураа татуулж, тэнсэн ялтайм шиг тэнүүчилнэ. Томгүй зорилготой нэг нь өнөө маргаашаа аргалж, тэр нь бараг орчлонд хамгийн амар амгаланг авчирна. Ядарсан ч хорвоо доо хөөрхий :-)

Эрсдэл бүхэн эсвэл сайныг үгүй бол мууг авчрах агаад чухамхүү ямар хариу үйлдэл ирэхийг хүн гэгч амьтан үл мэдэх нь хэцүү. Мэдлээ гээд ч нээрээ яах билээ. Өнөө маргаашийн хоолны төлөө амьдарч амьтны жамаар дуусах уу, өөдрөг зорилго агуулж ахадсан болгон руу зүтгэж арьс махаа зулгаах уу? Хүнд өөдрөг харагдах гэж худлаа жүжиглэх үү? Байгаагаараа жаргаж байна гээд балгаад л явах уу? Ойлгомжгүй....

Заримдаа Хулангийн хэлдгээр нээрээ Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдармаар санагдахын. Дэлхийн хөгжлийг даган баясаж, хөлд нь үрэгдэхээ шахсан энэ их хурд хэнд хэрэгтэй юм бэ? Монголын хоёр сая хүний гуравны нэг нь сүрхий доктор, профессор, ном эрдмийн гэгээн хутагтууд атлаа хүний сэтгэл зүрхэнд ямархан дайн явагдаж байгаа, түүнийгээ давахад нь яаж туслах билээ гэж бодохоосоо илүү өөг нь харж, шүүмжилж, түүнээсээ таашаал авдаг хогийн соёлт ертөнцийг чөтгөр аваасай....

Хөгжил, хөгжил... Хөгжил гэж тэгээд юу юм бэ? Үхэн хатан явж байж авсан улаан, ногоон, цэнхэр өнгөтэй хавтсыг хэлэх үү? Үнэн сэтгэлээ гээгээгүй нинж ариун сэтгэлтний тусч үйлийг хэлэх үү? Амьдралын төлөө тэмцэн яваа хүний нутаг дахь хор шартай бүсгүйг хэлэх үү? Аль аль нь утгагүй. Зүгээр л хөнжлөө нөмрөөд, тархиа суллан, нам унтмаар....

2008.04.13


No comments: