Нулимс минь аягандаа багтахгүй мэлмэрээд л
Нуугдсан гуниг сэтгэлийг шаналгах юм аа
Нуугаад ч яахав дээ, урьд нэгэнтэй амьдарч байснаа
Хэлээд ч яахав дээ, чамайг хайрласнаа
Хавар эртийн яргуйг хугацаанаас нь өмнө хүлээдэг ээ
Харин чамайг би дахин дахин харъюу л гэсэн юм
Харцны чинь өмнө гундамгүй цэцэг шиг үлдьюү гэтэл
Хайр гэдэг далайнаасаа чи дуслыг ч өгөхгүй юм
Хундагалж барьсан дарсны чинь амтанд халамцаж
Хувцас нимгэлэх хурууны чинь хөдөлгөөнд уярахдаа
Аргамжиж явсан сэтгэлийнхээ хүлээснээс алдуурч
Амандаа багтамгүй тансаг үгсийг чамд л гэж харамгүй хэлсиймаа
Хүсэл тачаалын цэцэг хатаж байсныг сэргээж
Хүнд итгэхээс айдаг сэтгэлийг минь татахдаа
Хөлгүй орчлонгийн сар мэт тийм сайхан жаргалыг
Хөөргөн нэгэн бүсгүйд амтлуулснаа чи минь мэдээгүй л яваа даа...
Saturday, April 19, 2008
САНААШРАЛ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment