Saturday, April 19, 2008

САНААШРАЛ

Зоргоороо амьдарсан гэж гайхуулах зүйл надад алга аа. Учир нь зовлонг жаргалаас илүү эдэлсэн байнам би. Зогсоо зайгүй нулимс амталсан гэвэл бас л худлаа. Зогистолоо ууж, наргиж байснаа хаана, хэнээс нуух билээ. Санаан зоргоор амьдрахыг хүслээ ч болдоггүй “тавилан”-г яанам би. Салдаггүй сэтгэл гэж итгэлээ ч сарнидаг “төөрөг”-ийг бас яалтай. Сүүгээ хөхөж өсдөг нь л үнэн “хувь заяа” юм байна. Сүүдэрт нь гээгдэж үлддэг нь аргагүй амьдралын “жам” юм байна.

1 comment:

Idea said...

Хонгор найз минь, яагаад бичихээ больчихоо вэ. Хорвоод чиний ялдамхан үгс дутагдаад байна