Монголчууд маань улам л хөгжиж байна, монгол улс маань дэвжин дээшилж байна гэж ярьдаг. Худлаа байхгүй юу... Юуун хөгжил. Аливаа улсын хөгжлийн үзүүлэлтийг нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр үнэлдэг үе ард хоцорч хувь хүний хөгжлийн үзүүлэлтээр хэмждэг болсон. Гэтэл хөгжсөн монгол хүн хаана байна аа? Баримт дурдъя даа.
Баримт 1. ХОШИН МОНГОЛ
Сүүлийн нэг сард би хошин шогийн гурван ч тоглолт, Тэнгист 4 удаа кино үзжээ. Манайхан үзвэр үзэж, сэтгэлийн цэнгэл эдлэх гэж ордог юм уу? харанхуйд хоол идэх гэж ордог юм уу? үнэндээ ойлгоогүй. Андтайгаа, амраг хайрттайгаа, аав ээжтэйгээ амралтын өдрөөр аль нэг газар хоолонд орчоод, дараа нь тоглолт үзэж алжаалаа тайлмаар байдаг, гэтэл хажууд нэг хүн хуушуур идээд л, нялх хүүхэд нь уйлаад л ...ямар тамтай гээч? Би лав ээж болчихоод хүүхдээ лав гурван нас хүртэл нь тийм газар дагуулж очихгүйгээр шийдсэн. Ёстой хошин байгаа биз?
Баримт 2. ХОГИЙН МОНГОЛ
Биеэ авч явах соёл, хүнтэй мэндлэх, танилцахаас эхлээд л өөрийгөө хөгжүүлэх энэ тэр гээд зүсэн зүйлийн сургалт байнга явагдаж, тэр болгонд хүмүүс хар мянгаараа л сурч харагдахын. Гэтэл тэр хувийн соёл нь хаана байна аа? Жишээ нь, месенжерт хэд хэдэн танихгүй нэр, хаяг орж ирэв ээ? Шууд л танилцах уу, чи их хөөрхөн юм гэнэ. Гэтэл хүнтэй танилцах хүн чинь эхлээд өөрийнхөө нэр, ажлаа, зорилгоо хэлээд дараа нь хүн байцаадаг байгаа даа. Өөрт нь мэдээлэл хэрэгтэй, өөрөө л юм мэдэж байвал бусад хүнийг хүндэтгэх гэсэн зүйл тархи, зүрхэнд нь огтхон ч алга. Ажил ихтэй байна гэж бичсээр байхад л дайраад ороод ирнэ. Тэднээс нуугдаж, invisible байж болно л доо. Гэтэл би месенжэртээ ил тод, дархан эрхтэй харагдаж баймаар санагдахын...
Баримт 3. МЭДДЭГГҮЙГЭЭ МЭДДЭГГҮЙ МОНГОЛ
Ажлын шаардлагаар нийслэл хотод байдаг лавлахуудаас мэдээлэл авах хэрэг гарав. 1950 руу залгалаа.
- Байна уу, сайн байна уу? 1-р сургуулийн урд байдаг Чо бөрт төвийн жижүүрийн утсыг хэлж өгөөч?
- Хаана байдаг гэнэ ээ?
- 1-р сургуулийн урд
- Ямар газар гэнэ ээ?
- Чо бөрт. Одоо Чонон бөрт гэдэг болсон байна лээ
/мөнгө урссаар л..../
Дараагийнх. 109 рүү залгав.
- Байна уу, сайн байна уу? Ардчиллын ордны утсыг хэлж өгөөч?
- 5555555555
- /Залгав/ Энэ ардчиллын ордон мөн үү?
- Үгүй ээ, Ардчилсан нам байна
- Уучлаарай....
Дахиад л залгав.
- Байна уу? Од плаза-гийн утсыг хэлж өгөөч?
- Хаана байдаг юм бэ?
- Харин хаана байдгийг би танай лавлахаас мэдэх гэсэн юм?
- Та утсыг нь мэдэхгүй биз?
/хэ хэ хэ/ би юм хэлж чадсангүй инээв... Уг нь би лавлах руу ярилаа гэж бодтол...
Хамгийн гол нь мэдэхгүй байгаа бол энэ газрууд хаалгаа эртэхн шиг барих хэрэгтэй. Хүний мөнгийг дэмий үрж яанам бэ? Эсвэл мэдэхгүй байгаа ажилтнаа шууд халах хэрэгтэй ш тээ.
Бас нэг хошин жишээ... Би өөрөө сэтгүүлч хүн. Гэхдээ лав ТВ9 телевизийн сэтгүүлчээс илүү ёс зүйтэй гэдгээ мэднэ.
- Байна уу, ТВ9 телевизийн мэдээллийн алба уу?
- Тийм байна
- Би хэрэгтэй мэдээлэл өгөх гэсэн юм аа. Монгол улсыг цөлжилтөөс хамгаалах зорилгоор Булган аймгийн Баяннуур суманд 10,000 мод тарих ажлыг эхлүүлэхээр 80 гаруй оюутан залуус явж байгаа юм аа. Энэ талаар олон нийтэд мэдээлэх гэсэн юм.
- Наадах чинь хэний Пиар вэ? Улсын их хурлын гишүүн мишүүн явж байгаа юм уу?
- Хэний ч пиар биш. Ямар ч гишүүн яваагүй. Төрийн бус байгууллага, оюутнууд явж байгаа юм. Эх оронд маань тустай сайн үйлс болохоор та бүхнийг ирж энэ ажлыг сурталчилж өгөөрэй гэх гэсэн юм?
- За одоохон... /нэлээн удав. Цаанаа хүмүүстэй яриад байгаа бололтой. Миний гар утасны нэгж явсаар л.../
- Байна уу?
- Байна байна
- Та дахиад ярь даа....
Ёо ёо хэлэх үг олдсонгүй....
Баримт 4. БҮДҮҮЛЭГ МОНГОЛ
Үсээ засуулахаар Улаанбаатар зочид буудал руу очлоо. Хүн ихтэй байсан учир хүлээж байх зуураа хумсаа янзлуулъя гэж бодоод маникюр руу нь дөхлөө. Хумсаа янзлуулахаар суулаа.
Тэгсэн чинь хумсаа будсан хуучин лакыг маань арилгаж чаддаггүй ээ. Хуурайдаж чаддаггүй ээ. Үзүүрийг нь будуулах гэтэл бүүр аймаар болгож орхив. За яахав, шинэ ажилтан юм байлгүй гэж гүрийгээд сууж байтал хумсны махыг нь авч байгаа нь гээд арьс зүсэж орхидог байгаа. Үнэхээр тэссэнгүй.
- Миниий дүү гэртээ ээж, эгчийнхээ хумсыг янзалж сайн дадлага хийж бай
- Харин тийм ээ. Саяхнаас ажиллаж байгаа юм
Би түүнээс уучлаарай гэдэг үг сонссонгүй. Ёстой бүдүүлэг монгол...
Гудамжинд явж байгаа 2 залуу зөрөхдөө санаандгүй шүргэлцэж орхивол уучлалт гуйхын оронд шууд зодолдоно. Хурдтай явж буй автобусанд зогсоогоороо явж байхдаа ухасхийлтэнд нь өөрийн эрхгүй өмнө байгаа хүнээ шүргэчихвэл - Чи галзуу юм уу гэнэ. Цагаа барих гэж хэт хурдалж байгаа жолоочийн өмнөөс би өөрөө тэр хүнийг шүргэчихсэн юм шиг уучлалт гуйна.
За тэгээд монголоор дүүрэн бүдүүлгүүд байхад би юунаас нь дутахав гэж бодоод адилхан байхаар шийдлээ. Тэгээд над руу залгасан хэний ч утсыг авахгүй 2 сар болов /яахав ингэснээрээ би илүү тэнэг гэдгээ харуулж байна л даа/ Гэхдээ яадгийн... Зөрүүдэлмээр санагдаад...

5 comments:
бид багаас нь хүнийг ёс суртахууныг төлөвшүүлэхгүй бол ч энэ алдааг засах их хэцүү юм шигээ ядаж байхад өнөөгийн энэ нийгэм бухимдлаар дүүрэн
хммм хэлэх ч үг алга
Uneheer ch yag l iim baigaa shuu dee.
Hun bolgon buhimdal, bugd boon l asuudaltai humuus.
Urchger homsog, bargar tsarai...
Delguurt orood hudaldaj avch bgaa yumaa ch taavaaraa uzej chadahgui "...avahgui bol yuug n' uzdeg yumb..." gej tas zagnuulaad l ....
hetsuu l baina. Gehdee yaahav.
Ene bol minii eh oron, minii mongolchuud shuu dee.
Zayaagaaraa boloh bailgui.
It's really true.
I like your words. Maybe we could talk about more things if you want. You said you are journalist i could give you information. Star86@gmail.com Student in Abroud
Хэхэ. Одоо ч ийм байдал байсаар.
Би компьютерийн лавлах 1617 ч билүү тэндээс ганцхан л юм лавлах гэж 2-3 өдөр залгасан. Мэдэх инженер нь байхгүй. Яадаж байгаа үед нь асуугаад өгчихгүй, Утасны дугаарыг нь бас өгөхгүй ээ. Орлогоо алдчихна гэж айдымуу яадын...
Post a Comment