Tuesday, January 29, 2008

ОЛНЫ ТАНИЛ ХҮМҮҮСТЭЙ - 2

Энэ хүнийг та андахгүй байх. Оюун ухаантны музейн захирал, зохион бүтээгч З. Түмэн-Өлзий гуай. Бүтээлч, мундаг хөгшин дөө. Зүгээр сууна гэж байхгүй юм билээ. Хийсэн бүтээсэн, олж цуглуулсан, уншсан мэдсэн нь тоймгүй. Хамгийн гайхалтай нь тэрбээр шатар бол Монголд үүссэн гэдгийг баталдаг сод ухаантан. Та найз нөхөд, гэр бүл, үр хүүхэд, хамт олонтойгоо эдний муейг заавал үзээрэй. 13-р хорооллын Ийст төвийн урд талд байрладаг юм. Музейг зөвхөн үзээд зогсохгүй монгол оюун ухааны гайхамшгийн талаар бусдадаа байнга мэдээлж байгаарай.

No comments: