Блогоо шинэчлээгүй сар шахам болжээ. Шинэ сэтгүүлийнхээ дугаарыг чанартайхан гаргачих санаатай ажилласаар нэг мэдэхэд өдөр хоног харвасан сум мэт талийж одож. Өнгөрсөн шөнө эмээг зүүдэлж байх юм. Миний охин удахгүй ихэр хөвгүүдтэй болох нь ээ. Эмээгийнхээ захисан нэрийг өгдөг юм шүү. Хэдийгээр дов жалганы үзэл мэт боловч их урианхайн удам тасрах ёсгүй шүү үр минь...гэж шивнээд алга болж одлоо. Зүүднээсээ улбаалан би ийнхүү "Эмээ бид хоёр" цувралынхаа 3-р хэсгийг бичихээр шийдлээ.
"ГАЗАР ГЭРТИЙНХЭН..."
Хэзээ ч юм эрт балгасын үед газар доор амьдардаг хэсэг омог байжээ. Тэнд их үзэсгэлэн төгөлдөр, хүдэр чийрэг эрчүүлтэй, үйлч уран бүсгүйчүүлтэй, цовоо цолгиун хүүхдүүдтэй нэгэн удмынхан ан гөрөө хийн, аж амьдралаа залгуулдаг байв. Мориноо мордон яваа эрчүүлийг араас нь харахад сүлжмэл тав гэзэг нь бор /цагаан зүсмийн адууг ийн зүслэнэ/ морины хондлой цохин харагдах авай. Баруун их Алтайд уулс ч бий, хөдөө цайдам ч бий. Уужран харагдах их талын дундуур довтолгож асан тэр бор морьтон залуу нэг л мэдэхэд харагдах нь үгүй уусан одно. Тэдний амьдардаг газар нь газар дорх гэр аж. Ийнхүү Газар гэртийнхэн хэмээх овогтон амьдарсаар ирсний үргэлжлэл нь миний эмээ ажгуу.
Аливаад залхуурч хойргошиход минь "Манай газар гэртийнхэн ажилтай анхиатай улсууд байсийм шүү, удмын нэр гутаав" хэмээн уурсан харах эмээгийн төрхийг би зүүдэндээ харлаа. Ийн уурсахын учрыг ч бас сэрчихээд нэлээн бодсон билээ. Ихэр хөвгүүдийн "сураг", залхуурлаа хэмээн уурсах харц надад юу өгүүлнэ вэ? Номын хүч, уул ус, байгалийн сүр жавхааг бишрэн хүндэтгэдэг асан надад өнгөрсөн хавар нэгэн зурхайч эмэгтэй "Чи хулгана жилд хүүхэдтэй болох нь..." гэхэд би айх, гайхах зэрэгцсэн билээ. Тэднийхээс гараад хэлсэн үгийг нь ор тас мартаж орхиж. Түүнээс хойш 8 сар өнгөрсөн байна. Амны билгээс ашдын билэг гэдэг. Хувьтай хүмүүс олноор мэндэлдэг хулгана жилдээ би ихэр хөвгүүдтэй болох ч юм бил үү? хурай хурай хурай....
Харин залхуурахын тухайд юусан билээ. Бодохул би өнгөрсөн 14 хоногт шинэ сэтгүүлийн ажилтай зууралдаж, бусад дагалдах ажлуудаа хийсэнгүй ажээ. Нэгэн анд минь чи бүгдийг нь бус хамгийн чухлыг нь хийх хэрэгтэй дээ гэсэн нь санаанд орно. Нэг зүйлийг сайн хийх гэж нэжгээдийг мартаж яахин болох билээ. Эмээ үүнийг л сануулсан байх. Юуны хэрэгт би эмээгийн охин билээ. Зорьсноо хэрэгжүүлж, санасандаа хүрэхийн тулд зэрэг бодож, сэтгэж, хийх хэрэгтэйгээ ухаарлаа.
УХААНТАЙ ХҮН ЗОВДОГ Ч УЛМАА ҮЙЛС НЬ ҮЛДДЭГ ЖАМТАЙ....
Эмээ ингэж хэлдэг байв. Хүний хорвоод мэндэлчихээд үр удмаа үлдээх нь жам боловч сайн үйлс бүтээж, түүнийгээ мөнхлөх нь орчлонд мэндэлсний утга учир юм шүү дээ гэх. Хаа газрын ухаант үр сад амьдарч асан үедээ зовдог нь жам юм хойно доо. Гэхдээ зовлонг зовж байна гэж шаналахгүйгээр, жаргалаа жаргаж байна гэж ташуурахгүйгээр амьдрах хэрэгтэй. Сэтгэлийн их тэнхээ, ухааны цараа л үүнээс харагдана шүү дээ. Чадахгүй мэдэхгүй зүйлээ нэрэлхэлгүй асууж бай, юунаас нь зовдог юм, Чи ямар бурхан биш. Чаддаг, мэддэгээ харин бусдаас бүү харамла, Чи ямар орчлонд гав ганцаараа амьдарч байгаа биш.
Хамгийн гол нь ажил, амьдрал чинь тэгш, үйлс бүтээл чинь дэвжин дээшлэх тусам өмнө нь ямар байсныгаа, яаж явсныгаа хэзээ ч бүү март... гэх. Бодоод байх нээ, миний эмээ гүн ухаантан байж дээ. Хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь санагдахыг яана. Тухайн үедээ их л ядаргаатай бас хатуу сонсогддог, заримыг нь ойлгодог ч үгүй байлаа.
Шинэ жилээс хойш бүтэн долоо хоног учиргүй их халуурч, хоолой өвдөж гэртээ хэсэг хэвтлээ. Юм юм л бодогдож байх юм. Би уг нь тийм их гутранги хүн биш л дээ. Бас аливааг дандаа эргэцүүлж байдаг ухаантай ч хүн биш. Гэтэл энэ удаа юу болсон юм гэмээр их зүйл бодогдож байна аа... Ямар ч байсан халуунаа дийллээ, ханиадаа эдгээлээ. Ажил, амралтаа зохицуулж байна аа эмээ. Зорилгодоо хүрэхэд, бас ихэр хөвгүүдтэй болоход надад эрүүл бие хэрэгтэй :-)

үргэлжлэл бий...
1 comment:
Газар Гэртийнхний талаар илүү дэлгэрэнгүй оруулж өгч болох уу?Их гоё санагдлаа.Хариу заавал өгөөрэй.Баярлалаа
Post a Comment