Tuesday, December 11, 2007

БЛОГ УНШИГЧ ТАНАА...

Аугаа их ухаантнууд л өмнөө зорилго тавьдаг. Бусад нь хүслээ дагадаг... Ертөнц биднийг яаж үнэлэх нь бид өөрсдийгөө яаж үнэлж байгаагаас шалтгаалдаг..., Та яг одоо хийж буй ажлаа түр орхиод сэтгэлээ чагна, Та наанаа зогсоод хаана явж байгааг олж мэд ... Үг гэдэг агуу... Бухимдсан өдөр өөрийгөө үгээр тайвшруулж, баяртай мөчид урмаар шагнуулах хичнээн сайхан. Өнөөдрөөс эхэлж өдөр бүр түр зогсон өөрийгөө хаана яваагаа мэдэх гэж сэтгэлээ чагнахын тулд, өөрийгөө үнэлэхийн тулд блог нээлээ.

Өмнө нь блог нээгээд л орхидог байв. Бас шинэчлэнэ гэж худлаа ярьдаг байв. Алдаагаа засна аа. Нэгэн танил маань эмэгтэй хүмүүс CV бөглөөд хэрэггүй, блог мэтээр өөрийгөө илэрхийлэх нь оновчтой санагддаг. Тэдний давуу тал бол их мэдрэмжтэй. Харин эрчүүд тэр бүр өөрийгөө илэрхийлж чаддаггүй... гэсэн нь үнэн ч юм шиг.

1 comment:

Mongoltolbo said...

Gunjeehei chi ikh ilen dalangui saikhan bichdeg hun bna aa.
Өнөөдрөөс эхэлж өдөр бүр түр зогсон өөрийгөө хаана яваагаа мэдэх гэж сэтгэлээ чагнахын тулд, өөрийгөө үнэлэхийн тулд блог нээлээ.
Ene ug chini huchtei ug bna
Araasaa olon huniig daguulj uuriiguu olj gegeerehed tusalj bnaa gej bodoj bna. amjilt huse
gunjee chi shuu